Nespresso-гийн товч түүх

Швейцарийн Nestlé компани нь Nespresso системийг 1986 онд зохион бүтээжээ.

Хамгийн анхны машин нь С-100 гэдэг нэртэй байсан бөгөөд Capriccio, Cosi, Bolero (одоогийн Volluto) болон Decaffeinato гэсэн 4 төрлийн капсултай байжээ.

Nespresso Vertuo

Nespresso Vertuo төрлийн машин нь маш хурдтайгаар буюу 1 минутанд 4000 удаа хүртэлх эргэлдэх чадамжтай технологи дээр суурилж кофегоо гаргадаг.

Дараах 6 хэмжээтэй кофег гаргана:
– Espresso 40 мл​
– Double Espresso 80 мл
– Gran Lungo 150 мл
– Mug 230 мл ​
– Alto 414 мл ​
– Carafe 535 мл ​

Капсул бүрийн баркодыг машин нь өөрөө таньж, ямар хэмжээтэй кофег ямар температурт ямар хурдтай эргэлдэж гаргах зэргийг автоматаар зохицуулдаг. ​

Nespresso Original

Nespresso Original төрлийн машин нь өндөр даралтаар буюу 19 бар (1.9МПa)-ын хүчтэй даралтаар кофегоо шахаж гаргадаг.

Дараах 3 хэмжээтэй кофег гаргана:
– Risteretto 25 мл
– Espresso 40 мл​
– Lungo 110 мл​